ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Энэхүү үйлчилгээний нөхцөл шаардлага нь СОНГО ЭКСПРЕСС-ийн мобайл аппликэйшн болон холбогдох онлайн болон оффлайн платформыг ашиглах (“СОНГО ЭКСПРЕСС” ), мөн мэдээлэл, зөвлөмж, ба СОНГО ЭКСПРЕСС-ээс үзүүлж буй Үйлчилгээг (доор тодорхойлсон) үзүүлэхтэй холбоотой үйл ажиллаагааг зохицуулна.

Монгол Улсад байгуулагдсан Монгол Улс Улаанбаатар хот, ……... ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, 27 БАЙР, 1 ТООТ хаягт бүртгэлтэй СОНГО ЭКСПРЕСС ЛИМИТЕД ХХК нь СОНГО ЭКСПРЕСС үйлчилгээг зохион байгуулан үзүүлдэг.

Энэхүү үйлчилгээний нөхцөл, шаардлагатай анхааралтай танилцана уу. СОНГО ЭКСПРЕСС буюу Үйлчилгээг ашигласнаар та энэхүү нөхцөл, шаардлагыг хүлээн авсанд тооцогдох бөгөөд манай баримтлах хувийн нууцлалын бодлогыг даган мөрдөх үүргийг та хүлээх болно. Хэрэв та энэхүү нөхцөл шаардлага болон манай зүгээс баримтлах нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол СОНГО ЭКСПРЕСС-ийн мобайл аппликэйшнийг суулгахгүй байх буюу устган, СОНГО ЭКСПРЕСС-ийн үйлчилгээг хэрэглэхгүй байна уу.

  1. Нэр томъёоны тайлбар

    1. Энэхүү нөхцөл шаардлагад дараах нэр томъёоллыг тухайн текстийн утга өөрөөр илэрхийлснээс бусад тохиолдолд дараах байдлаар ойлгоно:

      “СОНГО ЭКСПРЕСС” гэж Монгол Улсад байгуулагдан, үйлчилгээ үзүүлж буй СОНГО ЭКСПРЕСС ХХК-г ойлгоно.

      “Оролцогч жолооч” гэж СОНГО ЭКСПРЕСС-тэй хамтран Үйлчилгээгээр дамжуулан үйлчлүүлэгчээс захиалга авахаар хүлээн зөвшөөрсөн жолоочийг хэлнэ;

      “Үйлчилгээ” гэж СОНГО ЭКСПРЕСС-ээс үйл ажиллагааг зохион байгуулан, СОНГО ЭКСПРЕСС -т оруулсан таны болон явах замын тухай эсвэл автомашинаар хүргэлт хийлгэх захиалгын талаар мэдээллийг Оролцогч Жолооч нарт програм хангамж ашиглан хүргүүлж, жолооч хүлээн авснаар үйлчлүүлэгчид тухайн Оролцогч Жолоочийн мэдээлэл, аян замын болон хүргэлтийн тухай мэдээлэл, мөн таны Үйлчилгээ хэрэглэсэн түүх зэрэг мэдээллээр хангахыг;

      “Зар сурталчилгаа” гэж Аппыг хэрэглэх явцад таны хөдөлгөөнт төхөөрөмжийн дэлгэц дээр гарч ирж болох аливаа сурталчилгааны мэдээллийг;

      “Апп” гэж “СОНГО ЭКСПРЕСС”-ээс гаргасан хөдөлгөөнт тоног төхөөрөмжид зориулсан аппликэйшн бөгөөд Үйлчилгээ хүлээн авахаар үйлчлүүлэгч та өөрийн хөдөлгөөнт төхөөрөмждөө татаж аван суулгасан байдлыг ойлгоно.

      “Нөхцөл” гэдэгт энэхүү нөхцөл, шаардлагыг ойлгох ба 10 зүйлд заасны дагуу шаардлагатай үед зохих өөрчлөлтийг манай зүгээс оруулж болно. “Нөхцөл, шаардлага” гэж WWW.SONGOEXPRESS.MN хаягт тодорхойлсон Үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарах Нөхцөл, шаардлагыг ойлгох ба шаардлагатай тохиолдолд зохих өөрчлөлтийг оруулж болно.

  2. Апп хэрэглэх эрх, лиценз

    1. Энд заасан Нөхцөлүүдийг даган мөрдөх тохиолдолд, үйлчлүүлэгч танд Апп-ыг өөрийн хөдөлгөөнт төхөөрөмжид татан авч суулган, Апп-ыг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан ажиллуулах хязгаарлагдмал эрхтэй, тусгай бус, бусдад шилжүүлэх боломжгүй нэг лицензийг манай зүгээс олгоно.

    2. СОНГО ЭКСПРЕСС-ийг хэрэглэгч та хэрэглэснээр манай эзэмших оюуны өмчийн эрх (Апп болон Аппликэйшн дэх зохиогчийн эрх, арилжааны тэмдэгт, лого, график, фото зураг, хөдөлгөөнт зураг, видео, текст мэдээлэл эсвэл эрхүүд гэх мэт ба бусад) эсвэл хамтран ажиллагч жижиглэнгийн худалдаа эрхлэгч эсвэл зар сурталчилгаа түгээгчдийн оюуны өмчийн хувьд бусдад шилжүүлэхгүйгээр энэхүү нөхцөлийн дагуу зөвхөн хувийн хэрэгцээнд Үйлчилгээг авахад ашиглахаас өөр эрх эдлэхгүй.

    3. Хэрэглэгч танд дараах үйлдлийг хийхийг хориглоно:

      1. Үйлчилгээ, Апп-ыг аливаа хэлбэрээр эрх худалдах, давхар-эрх олгох, арилжих, дамжуулан худалдах, оноон шилжүүлэх, түгээх буюу арилжааны зорилгоор ашиглан бусад гуравдагч этгээдэд шилжүүлэх;

      2. Үйлчилгээ, Апп-ыг ашиглан нэмж өөрчлөн өөр бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох;

      3. Үйлчилгээнд холбосон Интернэт “линк” үүсгэх эсвэл Апп-ыг өөр сервер, утасгүй сүлжээ, интернэтэд холбогдсон төхөөрөмжид “хуулбарлан дуурайх”;

      4. Апп-д дараах зорилгоор хандах буюу задлан инженерчлэх

        1. өрсөлдөх бүтээгдэхүүн буюу үйлчилгээ бүтээх, загварчлах зорилгоор,

        2. Үйлчилгээ буюу Апп-тай төстэй санаа, шинж, функц эсвэл график зурагтай бүтээгдэхүүн бүтээх буюу загварчлах, мөн

        3. Үйлчилгээ буюу Апп-аас аливаа санаа, шинж, функц эсвэл график зургийг хуулбарлах

      5. Вэбд суурилсан индекс, хайлт, (аалз, краулер, робот, шоргоолж гэх мэт) бот, вирус, өт, хорт зэрэг програм буюу автомат програм, эсвэл скрипт ашиглан секундэд олон тооны хүсэлт серверт хандан гаргах, мөн Үйлчилгээ эсвэл Апп-ын үйлчилгээний үйл ажиллагаа, найдвартай байдалд зохисгүй ачаалал буюу саатал үүсгэх.

  3. СОНГО ЭКСПРЕСС буюу хэрэглэгч Үйлчилгээг ашиглах нөхцөл

    Хэрэглэгч та дараах нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрнө:

    1. мөн хэрэглэгч таны зүгээс манайд гаргаж өгсөн бүх мэдээлэл (Апп-т оруулсан мэдээллийг оруулан) нь үнэн зөв, нягт нямбай, бүрэн бөгөөд хуучраагүй байнга шинэчлэгдсэн мэдээлэл байх баталгаа гаргана;

    2. хэрэглэгч таны зүгээс СОНГО ЭКСПРЕСС-ийн Үйлчилгээг аливаа хууль бус зорилгод нийцүүлэн ашиглах, СОНГО ЭКСПРЕСС буюу Үйлчилгээг тасалдуулах, гэмтэл саатал учруулах, гажуудуулах буюу удаашруулах зэрэг байдлаар саад хийх эсвэл үйл ажиллагааны үр ашигтай байдалд нөлөөлөх; бусад хэрэглэгчийн эрхээр нэвтрэх оролдлого хийх, эсвэл аливаа нууцлал хамгааллын арга хэмжээг нэвтлэхээр оролдох буюу нэвтрэх, өөрийн, эсвэл бусад гуравдагч талын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зэрэг үйлдлийг гаргахыг хориглоно;

    3. СОНГО ЭКСПРЕСС эсвэл Үйлчилгээг холбогдох хууль журамд нийцтэйгээр ашиглана;

    4. хэрэглэгч та СОНГО ЭКСПРЕСС эсвэл Үйлчилгээг утга учиргүй, залхмаар эсвэл түвэг учруулсан байдлаар ашиглахгүй;

    5. манай нэр хүндэд сэв суулгах боломжтой буюу нэр хүндэд тохирохгүйд тооцож буй аливаа үйлдэл хийхээс түдгэлзэх,

    6. манай зүгээс зүй зохистой хэмжээнд шаардсаны дагуу хувь хүн өөрийгөө батлах баталгаагаар хангах;

    7. СОНГО ЭКСПРЕСС-ээс зуучилсан Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн автомашинд эвдрэл гэмтэл учруулалгүй, аливаа хууль бус, заналхийлсэн, дарамталсан зан хандлага гаргалгүй харилцан хүндэтгэлтэй харилцан, мөн тэдний тээврийн хэрэгсэл, Үйлчилгээг ашиглаж байх үедээ дээрх үйлдлийг гаргахгүй.

    8. хэрэглэгч таны зүгээс энэхүү Нөхцөлийг зөрчсөнөөс шалтгаалан манай талд аливаа хууль, шүүхийн маргаан үүсгэхээс сэргийлэн хамгаалж, учирсан хохирлыг төлөх.

      Манай зүгээс хэрэглэгч та энэхүү Нөхцөлийг зөрчсөн эсвэл манай талын хувьд та СОНГО ЭКСПРЕСС буюу түүний Үйлчилгээг зүй бусаар ашигласан болохыг тогтоосон тохиолдолд СОНГО ЭКСПРЕСС болон түүний Үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр аливаа үүрэг хүлээлгүй хязгаарлах, зогсоох, буюу хориглох эрхтэй. Энэ арга хэмжээг авсан нь хэрэглэгч таны эсрэг манай зүгээс өөрийн болон бусад этгээдийн эрхийг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээг авахаас түдгэлзэх үндэслэл болохгүй

    9. Манай зүгээс хэрэглэгч танд Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчдийн үйлчилгээг ашиглан өөрийн логистик, тээврийн үйлчилгээний хэрэгцээг хангах технологийн платформыг санал болгож буй бөгөөд СОНГО ЭКСПРЕСС нь тээвэр, логистикийн үйлчилгээний хүсэлтийг (өөрийн тухай, хэрэгцээт тээврийн талаар мэдээллийн хамт) Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчдэд хүргүүлэх боломж олгох ба, холбогдох Оролцогч Үйлчилгээ үзүүлэгч тус бүр энэхүү хүсэлтийг хүлээн авах буюу татгалзах эсэхийг шийднэ. Хэрэв Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгч хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд СОНГО ЭКСПРЕСС-ийн зүгээс хэрэглэгч танд буцаан мэдэгдэх ба Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн талаар мэдээлэл, машины дугаар, холбогдох утасны дугаар, жолоочийн үнэлгээ (байгаа бол) зэргийг мэдэгдэнэ.

    10. Бидний зүгээс хэрэглэгч таны болон Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн хооронд зуучлах үйлчилгээ үзүүлж буй бөгөөд таныг эсвэл Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэхгүй болохыг хэрэглэгч хүлээж зөвшөөрсөн болно. Бид тээвэр зууч эсвэл тээврийн үйлчилгээ үзүүлэгч биш болно. Бид хэрэглэгч таны ашиглах (СОНГО ЭКСПРЕСС эсвэл өөр бусдаар дамжуулан) Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн зүгээс үйлчилгээтэй холбогдон гаргасан аливаа зан харилцаа, хариуцлагагүй байдал, үйлдэл, үйл ажиллагаа буюу үүргээ биелүүлээгүй байдал зэргээс хамааран хариуцлага хүлээхгүй болно. Тээвэр, логистикийн үйлчилгээг үзүүлэх гэрээг манай талтай бус, зөвхөн хэрэглэгч та болон Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчийн хооронд байгуулна. Бид уг хэрэглэгч (байгуулагдах) гэрээнд аливаа байдлаар тал болж оролцохгүй болно. Хэрэв ашигласан тээвэр, логистикийн үйлчилгээтэй холбоотой аливаа гомдол санал, маргаантай бол тухайн Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчид хандах нь зүйтэй.

    11. Хэрэглэгч та СОНГО ЭКСПРЕСС болон Үйлчилгээг ашиглахтай холбоотойгоор манайхаас олгосон хэрэглэгчийн нэр, нууц үгийг аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, нууц, аюулгүй хадгалах үүрэгтэй.

    12. Манай зүгээс хэрэглэгч таны хөдөлгөөнт төхөөрөмж, хэрэглэгчийн нэр, нууц үгийг ашиглаж буй этгээдийг хэрэглэгч та өөрөө мөн эсвэл таныг төлөөлөх эрх бүхий этгээд гэж тооцно.

  4. Хэрэглэгчийн үүрэг

    1. Хэрэглэгч нь өөрөө Барааны Эзэн эсвэл Эзнийг төлөөлөх эрхтэй болохоо баталгаажуулах ба эдгээр Шаардлагуудыг хувь этгээд өөрөө болон Барааны Эзнийг төлөөлөн хүлээн зөвшөөрөх эрх бүхий этгээд болохын хувьд хүлээн зөвшөөрсөн болно.

    2. Хэрэглэгч нь Хүргүүлэх Зүйлийн шинж чанар, жин овор хэмжээнд тааруулан Хүргүүлэх Зүйлийг зохих байдлаар савлан, эсвэл боож бэлдсэн байх ба Хүргүүлэх зүйлийг сав, баглаа боодлоос гарган авах, эсвэл сав баглаа боодол нь гэмтэж, урагдах, лац салах эсвэл наалт нь салах зэрэг асуудал гарахааргүй байх нөхцөлийг хангасан байна.

    3. Хэрэглэгчийн зүгээс Хүргүүлэх Зүйлийг тээвэрлэх явцад гэмтээхээс сэргийлэхүйцээр Хүргүүлэх Зүйлийг зохистойгоор боож савласан байна.

      1. (хэрэв Хүргүүлэх Зүйл нь хэврэг эд бол) Хүргүүлэх Зүйлийг хангалттай бат бөх хийц бүхий саванд бүрэн бүрж байршуулах буюу шуудан хүргэлтийн хэвийн ажиллагааны үед саванд гаднаас хүчээр үйлчлэн, даралт, цохилт учирсан тохиолдолд хамгаалахуйц хамгаалах зөөлөвч материалаар хамгаалсан байх ба ийм Хүргүүлэх Зүйлд “ХЭВРЭГ ЭДЛЭЛ” гэсэн тэмдэглэгээг ил харагдахуйц байдлаар том үсгээр, хэрэв хайрцганд хийсэн бол нүүрэн талд хүргэлтийн хаягийн дээр байрлуулсан байна.

      2. (хэрэв Хүргүүлэх Зүйл нь нугалснаас гэмтэх бол) Хүргүүлэх Зүйлийг хангалттай бат бөх сав, савлагаанд хийж Хүргүүлэх Зүйлийг тээвэрлэн хүргэх явцад аливаа нугарал үүсэхээс сэргийлэх зорилгоор “БҮҮ НУГАЛ” гэсэн тэмдэглэгээг том үсгээр савны нүүрэн талд хүргэлтийн хаягийн дээр байрлуулсан байна.

    4. Хэрэглэгч нь Хүргүүлэх Зүйл бүрийн тухайд бүхий л шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.

      Үүнд:

      1. Хэрэглэгчийн нэр, хаяг (шуудангийн код бүхий) болон утасны дугаар;

      2. Хүлээн авагчийн нэр, хүргэлтийн хаяг (шуудангийн код бүхий) болон утасны дугаар;

      3. Хүргүүлэх Зүйлтэй холбоотой тусгай анхааруулга, жишээлбэл: “ХЭВРЭГ ЭДЛЭЛ”, “ТҮРГЭН МУУДАХ”, “БҮҮ НУГАЛ” гэх мэт.

      4. Хүргэлтээр төлбөр хураах үйлчилгээ бол, тэмдэглэл нүдэнд хураах мөнгөний дүнг оруулснаар үйлчилгээг элдэв төвөг саадгүйгээр үзүүлэх боломжтой болно.

    5. Хэрэглэгч нь Бараатай холбоотой тээвэрлэлт, хадгалалт, ажиллагаа, сав баглаа боодлын нөхцөлтэй холбоотой аливаа холбогдох хууль, тогтоомжид нийцтэй байхыг хариуцан баталгаажуулна.

      Хэрэглэгч нь хуулиар хориглосон, аюул, осолтой материал, тусгай анхаарал шаардах болон радио идэвхэт бодис зэргийг тээвэрлүүлэхгүй ба Оролцогч Жолооч ийм барааг хүлээн авч хүргэхээс татгалзах эрхтэй. Хэрэглэгч нь энэхүү нөхцөлийг зөрчсөнөөс шалтгаалан гуравдагч талд учирсан аливаа хохирлын хариуцлагыг хүлээнэ. Оролцогч Жолооч нь Хүргүүлэх Зүйлийг нээж шалгахгүй бөгөөд Хүргүүлэх Зүйлийг тээвэрлэснээс үүдэн гарах асуудалд хууль, эрхзүйн аливаа хариуцлага хүлээхгүй болно.

  5. Эвдрэл, хохирол

    1. СОНГО ЭКСПРЕССийн буюу Оролцогч Жолоочийн зүгээс Хүргүүлэх Зүйлд эвдрэл, хохирол учирсан болохыг илрүүлсэн тохиолдолд СОНГО ЭКСПРЕСС буюу Оролцогч Жолооч нь хэрэглэгчид энэхүү эвдрэл, хохирлын талаар зохистой хугацааны дотор мэдэгдэн цаашид авах арга хэмжээний талаар зааврыг хэрэглэгчээс авна. СОНГО ЭКСПРЕСС нь цаашид авах арга хэмжээний талаар зааврыг хүлээн авахаас ямарваа нэг шалтгаанаар татгалзах эрхтэй болно.

    2. СОНГО ЭКСПРЕСС-ийн зүгээс хэрэглэгчид эвдрэл, хохирлын талаар мэдээллийг хүргэснээс хойш, хэрэглэгч нь цаашид авах арга хэмжээний тухай зааврын зохистой хуацаанд багтаан өгөөгүй бол СОНГО ЭКСПРЕСС-ийн зүгээс Хүргүүлэх Зүйлийг цаашид хэрхэх талаар өөрийн зүгээс зөв зохистой гэж үзсэн Хүргүүлэх Зүйлийг хэрэглэгчид буцаан хүргэх эсвэл Хүргүүлэх Зүйлийг өөрийн эзэмшилд хадгалах гэх мэт зохих арга хэмжээг авч, холбогдох мэдээллийг хэрэглэгчид хүргэнэ.

    3. Хүргүүлэх Зүйл нь СОНГО ЭКСПРЕСС-ийн хариуцлагагүй байдлаас хамааран эвдэрч, хохирол үүссэнээс бусад тохиолдолд дээрх 3.1 болон 3.2 Зүйлд заасны дагуу Хүргүүлэх Зүйлд холбоотой арга хэмжээ авсантай холбоотой гаргасан аливаа зардлыг хэрэглэгч хариуцна.

  6. СОНГО ЭКСПРЕСС-д үл хамаарах хариуцлагууд

    1. Дараах асуудлаас шалтгаалан үүссэн гэмтэл, хохирол, хариуцлагыг СОНГО ЭКСПРЕСС хариуцахгүй болно:

      1. 2.5 Зүйлд заасан зүйлсийг тээвэрлэснээс шалтгаалсан;

      2. Хэрэглэгч 2.3 болон 2.4.3 Зүйлд заасан хаяг, хүргүүлэх тэмдэглэл, замын хуудас, нэхэмжлэх зэрэгт Хүргүүлэх Зүйлийн тээвэрлэлтэнд анхаарах шаардлагатай анхааруулгыг хийгээгүйгээс шалтгаалсан;

      3. Хүргүүлэх Зүйлийн агууламж, эмзэг, хэврэг, амархан муудах, ялзрамтгай, бутрамхай, аюултай шинж чанараас хамааран сэгсрэгдэн бохирдох, элэгдэх, хагарах, халах, хөгцрөх, ялзрах, өнгө өөрчлөгдөх, муудах, тэсэрч дэлбэрэх, буюу шатах явдал гарсан;

      4. Хүргүүлэх Зүйлийн агууламжид хориотой зүйл илрүүлснээс шалтгаалан Төрийн байгууллагаас хураан авсан буюу хүргэлт хоцорсон;

      5. СОНГО ЭКСПРЕСС-ийн өөрийн хяналтаас гадуур цаг уурын нөхцөл, үер, газар хөдлөлт, ажил зосолт, хаялт, үйлдвэрлэлийн маргаан, дайн, засгийн газрын ажиллагаа, осол, замын хөдөлгөөн, түгжрэл, механик эвдрэл гэх зэрэг аливаа давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан өөрийн хүлээсэн аливаа үүрэг хариуцлагыг биелүүлэх боломжгүй болсон;

      6. СОНГО ЭКСПРЕСС-ээс бусад этгээдийн, үүнд хэрэглэгч, хүлээн авагч, аливаа төрийн байгууллагын ажилтан, эсвэл хэрэглэгчийн хөлсөлсөн туслан гүйцэтгэгч зэрэг талууд хүлээсэн шшргээ биелүүлээгүй.

      7. амархан муудах шинж чанар бүхий бэйкэрийн бүтээгдэхүүнүүд, бялуу, цэцэг гэх мэт бүтээгдэхүүнийг зохих савлагаагүйгээр мотоциклээр хүргүүлэх;

    2. СОНГО ЭКСПРЕСС нь Хүргүүлэх Зүйлийг хүлээн авахаас өмнө анхааруулан мэдэгдсэн эсэхээс үл хамааран, ирээдүйд хийж болох бизнес, хадгаламжаас олох орлого, ашиг, хүүгийн орлого зэрэг алдагдах гэх мэт шууд бус буюу шалтгаалан гарах хохирол алдагдалд хариуцлага хүлээхгүй.

    3. СОНГО ЭКСПРЕСС нь Хүргүүлэх Зүйлийг аливаа Төрийн байгууллага саатуулснаас шалтгаалан Хүргүүлэх Зүйлийг хүргэх боломжгүй болсон эсвэл хоцроосон асуудалд хариуцлага хүлээхгүй.

    4. СОНГО ЭКСПРЕСС нь тухайн Хүргүүлэх Зүйлийг хүргэхээр хүлээн авахаас өмнө ямарваа байдлаар Хүргүүлэх Зүйлийг ямар нэг байдлаар хариуцахгүй.

  7. Хариуцлага

    1. Хэрэглэгч СОНГО ЭКСПРЕССийн үзүүлсэн Үйлчилгээтэй холбогдон гарсан бүхий л шаардлага, нэхэмжлэл, шүүх ажиллагаа, арга хэмжээ, зардал, зарлагын нөхөн төлбөр зэрэг аливаа торгууль, хадгаламжийн төлбөр, нөхөн олгох буюу захиргааны зардал, татвар, хураамж зэрэг асуудлыг СОНГО ЭКСПРЕСС-т учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

    2. СОНГО ЭКСПРЕСС нь шаардлагатай үед энэхүү Нөхцөл Шаардлагад дурдсан аливаа нөхцөл, шаардлагад өөрчлөлт оруулц болох бөгөөд “www.SONGO EXPRESS.com” -д нийтэлсэн даруй хүчин төгөлдөр үйлчлэн даган мөрдүүлнэ.

    3. СОНГО ЭКСПРЕСС нь шаардлагатай үед Нөхцөл Шаардлагад дээр дурдсан өөрчлөлтийг урьдчилан мэдэгдэлгүйгээр оруулах эрхтэй.

  8. Гомдол нэхэмжлэл

    1. Хүргүүлэх Зүйлийг хүргэхээр СОНГО ЭКСПРЕСС хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нэхэмжлэл гаргах ёстой ба, үүнийг мөрдөөгүйгээс шалтгаалан СОНГО ЭКСПРЕСС аливаа үүрэг хүлээхгүй.

    2. Бүхий л нэхэмжлэлийг бичгээр, Хүргэлтийн Захиалгын Дугаар, холбогдох хаяг, болон СОНГО ЭКСПРЕСС-ээс шаардсан бусад батлах бичиг баримтын хамт info@SONGOEXPRESS.com хаягаар хүргүүлнэ.

    3. Нэхэмжлэлийг нэг Хүргэлтийн Захиалгад нэг удаа л гаргах эрхтэй бөгөөд, энэхүү нэхэмжлэлийн дагуу хийсэн төлбөр тооцоо нь энэ хохиролтой холбоотой бүх тооцоо байх болно.

    4. Зүйл 4-д заасныг үл харгалзан, СОНГО ЭКСПРЕСС хэрэглэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд СОНГО ЭКСПРЕСС-ийн хүлээх төлбөрийн үүрэг нь Мотоциклээр хүргэлт хийх нөхцөлд Хүргүүлэх Зүйлийн өөрийн өртөг эсвэл Хүргэлтийн Захиалга тус бүрт 3000 төгрөгийн аль багаас хэтрэхгүй, олон зориулалттай тээврийн хэрэгсэл, ачааны машин ашиглах нөхцөлд Хүргүүлэх Зүйлийн өртөг эсвэл Хүргэлтийн Захиалга бүрт 7000 төгрөгийн аль багаас хэтрэхгүй (“Нөхөн төлбөрийн дээд хэмжээ”) байна.

    5. Хүргүүлэх Зүйлийг алдсан буюу гэмтэл эвдрэл учруулсан тохиолдолд, СОНГО ЭКСПРЕСС-ийн нөхөн төлбөрийн хэмжээ нь СОНГО ЭКСПРЕСС-ээс хийсэн гэмтлийн үнэлгээ болон Хүргүүлэх Зүйлийн агууламжийн бодит мөнгөн үнэлгээнд суурилах ба Нөхөн төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхгүй байна. Хүргүүлэх Зүйлийг алдсан буюу гэмтэл хохирол учруулсан бол СОНГО ЭКСПРЕСС нь Хүргүүлэх Зүйлийг сольж олгох буюу Нөхөн төлбөрийн дээд хэмжээнээс хэтрэхгүй мөнгөн нөхөн олговор олгоно.

  9. Төлбөр, хураамж

    1. Апп-ын ерөнхий хэрэглээ нь үнэ төлбөргүй. Тээвэр, логистикийн үйлчилгээний үнэ төлбөрийг урьдчилан мэдэгдэлгүйгээр манай дангаар гаргасан шийдвэрээр өөрчлөх боломжтой бөгөөд Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчдийн үзүүлэх тээвэр, логистикийн үйлчилгээний үнэ төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ хөлсний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийн авахыг хүсвэл WWW.SONGOEXPRESS.MN хаяг болон Апп дээрээс харна уу. Та СОНГО ЭКСПРЕСС-ээс хэрэглэгч танд зуучилсан Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчид шууд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болно.
  10. Урамшуулал

    1. СОНГО ЭКСПРЕСС дээр үе үе урамшуулал явуулж болно. Энэхүү урамшуулал бүхэлд нь буюу хэсэгчлэн өөрчлөх, түдгэлзүүлэх, болих, эсвэл зогсоох эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр манай өөрийн үзэмжээр шийднэ.

  11. Холбоос ба сурталчилгаа

    1. СОНГО ЭКСПРЕСС дээр гуравдагч талын холбоос, Зар сурталчилгаа байршуулж болно. Аливаа Зар сурталчилгааны үнэн зөв байдалд манайх аливаа хариуцлага хүлээхгүй болно. Гуравдагч талын вэб хуудасруу хандсан аливаа холбоосыг зөвхөн хэрэглэгч өөрийн тааллаар ашиглах бөгөөд манай зүгээс тухайн гуравдагч этгээдийн вэб хуудсын агуулгыг дэмжсэн үйлдэл биш болно. Хэрэглэгч та гуравдагч этгээдийн вэб хуудсын холбоос эсвэл Зар сурталчилгаанд хандах эсэхийг өөрийн үзэмжээр шийдэж, гарах эрсдлийг хариуцна. Бид хэрэглэгч та болон үар сурталчилгаа гаргагч эсвэл аливаа гуравдагч талын вэбхуудас ажиллуулагчдын хооронд хийгдсэн аливаа гүйлгээний төлөө хариуцлага хүлээхгүй.

  12. Хохирлоос сэргийлэх

    1. СОНГО ЭКСПРЕСС-ийн Үйлчилгээг хэрэглэх Нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр, хэрэглэгч та манайх болон манай лиценз олгогч, манай болон лиценз олгогчийн төлөөлөгч ажилтнууд, захирал, болон бусад хэрэглэгч, ажилчид, өмгөөлөгч, агент төлөөлөгчдийг дараах нөхцөлд гарч болзошгүй аливаа нэхэмжлэл, зардал, хохирол, алдагдал, үүрэг болон зарлага (өмгөөлөгчийн хөлс, зардал) гэх мэтээс хохирлоос сэргийлэн, хамгаалах үүрэг хүлээнэ:

      1. хэрэглэгч таны зүгээс энэхүү Нөхцөл болон энд дурдсан эсэхээс үл хамааран холбогдох бусад хууль, тогтоомж аливаа байдлаар зөрчсөнөөс;

      2. хэрэглэгч таны зүгээс СОНГО ЭКСПРЕСС-ээс зуучилсан Оролцогч Үйлчилгээ үзүүлэгч болон бусад аливаа гуравдагч талын эрхийг зөрчсөнөөс; мөн

      3. СОНГО ЭКСПРЕСС буюу Үйлчилгээний хэрэглээ болон зохисгүй хэрэглээнээс.

  13. Хариуцлагын хязгаарлалт

    1. Апп-ыг таны хэрэгцээнд байгаа- байдлаар нь санал болгож байна. Энэхүү Апп нь төны хөдөлгөөнт төхөөрөмжтэй нийцтэй ажиллах баталгаа өгөхгүй ба манай вэб хуудас, Апп нь алдаа мадаг, буруу ажиллагаа, малвэйр болон вирус зэргийг агуулахгүй, мөн манай Апп дах мэдээлэл нь бүрэн зөв, байнга шинэчлэгдсэн мэдээлэл агуулах зэрэг нөхцөлүүдэд баталгаа өгөхгүй.

    2. Бид Үйлчилгээний бэлэн байдал; Оролцогч Үйлчилгээ Үзүүлэгчдийн зүгээс Үйлчилгээгээр дамжуулан үзүүлэх тээвэр, логистикийн үйлчилгээний бэлэн байдал; эсвэл Үйлчилгээний хэсэг болгон хүргэсэн мэдээлэл, өгөгдлийн үнэн зөв байдалд Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс үзүүлэх үйлчилгээний чанар, зохистой байдал, болон хугацаа зэрэгтэй холбоотой үүрэг хүлээж, баталгаа өгөхгүй.

    3. Барааг очиж авах, замд явах хугацааг хамгийн боломжтой байдлаар таамагласан бөгөөд бидний зүгээс аливаа шалтгаанаар очиж авах хугацаа, замд явах хугацаа нь тооцоолсноос илүү гарах буюу хэрэглэгч таны хүлээлтээс удсан, Оролцогч Үйлчилгээ үзүүлэгч хүргэлтийг хоцроосон буюу хаягт хүргээгүй гэх мэт шалтгаанаас бид хэрэглэгч таны өмнө аливаа нэмэлт хариуцлага хүлээхгүй ба,

    4. СОНГО ЭКСПРЕСС-т бүртгэлтэй Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчийн тээврийн хэрэгслүүдэд GPS байрлал тогтоох төхөөрөмж эсвэл байрлал хянагч програм хангамж суулгасан байж болно. Ийм GPS байрлал тогтоох буюу бусад өөр технологи ашигласан байрлал тогтоох арга хэлбэрүүд нь зөвхөн зам төлөвлөлтийг сайжруулах, хурдасгах зорилготой болно. Энэхүү байрлал тогтоох арга нь алдаагүй бус, мэдээлэл нь бүрэн зөв бус байж болохыг хэрэглэгч та ойлгож хүлээн зөвшөөрсөн болно. Байрлал тогтоох аргыг зөвхөн өөрийн эрсдэлийн хүрээнд ашиглана уу, байрлал тогтоогчийн мэдээлэлд тулгуурласан эсвэл ашигласнаас хамааран манай зүгээс аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.

    5. Үнэ цэнэтэй, ховор буюу бусад эд эдлэлийг зохих даатгалд даатгуулсан байх нь хэрэглэгч таны үүрэг болно. Эд зүйлийг Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчийн тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж байх үед үрэгдүүлсэн бол тухайн Оролцогч Үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран эд зүйлийг олохоор хичээл зүтгэл гаргах боловч ямар ч тохиолдолд тухайн эд эдлэлийг хаяж үрэгдүүлсэний төлөө үүрэг хариуцлага хүлээхгүй болно.

    6. СОНГО ЭКСПРЕСС болон Үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн өөрийн эрсдэлийн хэм хэмжээнд ашиглана. Холбогдох хууль тогтоомжид зөвшөөрөгдөх хүрээнд бидний зүгээс СОНГО ЭКСПРЕСС эсвэл Үйлчилгээг ашигласан болон ашиглах боломжгүй байснаас шалтгаалсан хохирлын (даган гарсан, шууд бус, нэмэлт зардал хохирол болон таны хөдөлгөөнт тоног төхөөрөмжид учруулж болох гэмтэл эвдрэл зэргийг оруулан) төлөө ямарваа нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн зөвшөөрөгдсөн хүрээнд манай талын хүлээх нийт хариуцлагын хэмжээ ямар ч тохиолдолд 500 ХКД-оос хэтрэхгүй байна.

  14. Нөхцөл болон Үйлчилгээнд өөрчлөлт оруулах

    1. Бид өөрийн эрхийн хүрээнд, шаардлагатай тохиолдолд энэхүү Нөхцөлд аливаа өөрчлөлт, нэмэлт оруулах буюу СОНГО ЭКСПРЕСС болон Үйлчилгээг (аль нэг үйлчилгээний боломж буюу агуулга мэдээлэл зэргийн бэлэн байдал гэх мэтийг хамруулан) өөрчлөх, түр зогсоох, бүр зогсоох зэрэг арга хэмжээг СОНГО ЭКСПРЕСС-ээс мэдээлэл илгээх буюу WWW.SONGOEXPRESS.MN вэб хуудсанд нийтлэн хэрэгжүүлэх бөгөөд, уг мэдээг нийтэлсэн даруй хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид мөн хэрэглэгч таны зүгээс Үйлчилгээнд буюу түүний зарим нэг боломжид хандах эрхийг хязгаарлах буюу Үйлчилгээний зарим хэсэг эсвэл нийтэд нь ашиглах эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хааж болно.

  15. Хувийн мэдээлэл, нууцлал

    1. Хэрэглэгч таны хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах, дамжуулах асуудлыг манай хувийн мэдээллийг хадгалах бодлогын дагуу хэрэгжүүлэх ба хувийн мэдээллийг цуглуулах тухай мэдэгдэл, түүний хамгийн сүүлийн хүчин төгөлдөр хувилбарыг WWW.SONGOEXPRESS.MN сайтаас үзэж болно. Бид хувийн мэдээллийг хадгалах бодлогыг шаардлагатай тохиолдолд өөрийн үзэмжээр шийдвэрлэн өөрчлөлт оруулж болох бөгөөд үүнийг энэхүү Нөхцөлд оруулна.
  16. Бусад

    1. Та энэхүү Нөхцөлийн дагуу хүлээсэн аливаа эрх үүргээ аливаа өөр этгээдэд урьдчилан бичгээр зөвшөөрөл өгөлгүйгээр оноох, шилжүүлэх эрхгүй. Бид энэхүү Нөхцөлийн дагуу хүлээсэн өөрийн аливаа эрх, үүргээ аливаа гуравдагч этгээдэд оноон, шилжүүлэх эрхтэй.

    2. СОНГО ЭКСПРЕСС дээр ерөнхий мэдэгдэл гаргах, эсвэл таны хэрэглэгчийн эрхэд бүртгэлтэй цахим шуудангаар таны имэйл хаягт мэдээлэл илгээх, эсвэл хэрэглэгчийн эрхэд бүртгэлтэй хаягт шуудангаар мэдэгдэл хүргэх замаар хэрэглэгч танд аливаа мэдэгдлийг хүргүүлж болно.

      1. Хэрэв энэхүү Нөхцөлд заасан аливаа нөхцөлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хууль бус, хүчин төгөлдөр бус, эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гэж тооцогдсон нөхцөлд бусад нөхцөлүүдийн хүчин төгөлдөр , хууль ёсны, болон хэрэгжүүлэх боломжтой байдал нь аливаа өөрчлөлтгүйгээр хүчин төгөлдөр хэвээр үргэлжилнэ.

      2. Энэхүү Нөхцөлийг Англи хэл дээр анхлан боловсруулсан болно. Хэрэв Англи хэл дээрх эх хувь, аливаа орчуулан хэрэглэсэн хувийн хооронд зөрүүтэй ойлголт гарвал Англи хэл дээрх хувийг баримтална.

  17. Холбогдох хууль эрх зүй

    1. Эдгээр Нөхцөлүүд нь МОНГОЛ УЛСЫН хуульд нийцтэй байх бөгөөд даган мөрдөнө. Хэрэглэгч та болон манай талын хооронд энэхүү Нөхцөлүүдтэй холбоотой аливаа маргаан гарсан бол уг маргаантай холбоотой аливаа асуудлыг зөвхөн МОНГОЛ УЛСЫН шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.