ХУВИЙН НУУЦЛАЛ

Бид ( Сонго Экспресс лимитэд ХХК, буюу “Сонго Экспресс”) таны нууцлалыг хангахыг бүх талаар зорин ажиллаж, хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хамгаална. Тиймээс энэхүү нууцлалын бодлогод www.songoexpress.mn цахим хуудас (“цахим хуудас” гэх) дахь мэдээллийн төрөл, цуглуулах, ашиглах болон бусадтай хуваалцах хэлбэр зэргийг хамарсан өргөн хүрээний шаардлагыг тусгасан болно.

Уг бодлогод “та” хэмээн дурдагдсан этгээд нь цахим хуудас дахь үйлчилгээг хүлээн авсан эсхүл түүгээр дамжуулан гүйлгээ хийснээс үл хамааран цахим хуудсыг ашиглаж буй аливаа талыг хэлнэ. Энэхүү цахим хуудаст хандан, ашигласнаар Нууцлалын бодлогын нөхцөлийг хангах шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Түүнчлэн өөрийн Хувийн мэдээллийг (доор тодорхойлсон) энэхүү Нууцлалын бодлогод заасны дагуу манайд ашиглуулах, задруулахыг үүгээр зөвшөөрсөн бөгөөд энэхүү Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөлийг (энд хамтатган оруулсан) хүлээн авсан болно. Хэрэв та энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрөхгүй бол Цахим хуудсыг үргэлжлүүлэн ашиглах эсхүл хандахаа зогсооно уу.

Нэр томьёоны тайлбар

“Давтагдашгүй хүчин зүйл” гэж эсэргүүцэл, гал түймэр, үер, дэлбэрэлт, байгалийн гамшиг, бослого хөдөлгөөн, жагсаал цуглаан, мөргөлдөөн, дайн тулаан, засгийн газраас авч хэрэгжүүлсэн онцгой нөхцөл байдал, компьютерийн хакер, зөөврийн болон хадгалалтын төхөөрөмжид зөвшөөрөлгүй хандах, сүлжээ унагах, аюулгүй байдал болон нууцлалын дүрэм зөрчих зэрэг зохих хяналтаас давсан үйл явдлыг хэлнэ.

“Хувийн мэдээлэл” гэж тухайн хүний тодорхойлсон эсхүл тодорхойлох, холбоо барих, байршил тогтооход ашиглах энэхүү Цахим хуудас дахь үйлчилгээг авахтай холбоотойгоор таны гаргаж өгсөн нэр, хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг аливаа мэдээллийг хэлнэ.

“Нууцлалын зэрэгтэй хувийн мэдээлэл, өгөгдөл”гэж дараах зүйлстэй холбоотой мэдээллийг хэлнэ. Үүнд:

нууц үг;

банкны данс, кредит болон дебит карт, бусад төлбөрийн хэрэгслийн талаарх өгөгдлийг агуулсан санхүүгийн мэдээлэл;

бие махбод, сэтгэл зүй, оюун ухааны нөхцөл байдал;

бэлгийн чиг хандлага; эрүүл мэндийн түүх;

биометрийн мэдээлэл;

үйлчилгээ авахтай холбоотойгоор дээрх заалтуудтай уялдуулан гаргаж өгсөн аливаа мэдээлэл;

болон үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор дээрх заалтуудтай уялдуулан хууль ёсны дагуу боловсруулах, хадгалах зорилгоор хүлээн авсан аливаа мэдээлэл:

“Гуравдагч этгээд” гэж та болон биднээс бусад аливаа талыг хэлнэ.

Үйлчилгээтэй холбоотойгоор цуглуулах мэдээллүүд Цахим хуудас ашиглахтай холбоотой таны гаргаж өгөх мэдээллүүд: Таны захиалгыг амжилттай хүргэж өгөхийн тулд захиалга хийх үед бид таны Хувийн мэдээллийг гаргуулан авдаг.

Түүнчлэн зөвхөн тухайн захиалгатай уялдсан худалдан авалт, борлуулалт, хүргэлттэй холбоотойгоор таны Хувийн мэдээллийг Гуравдагч этгээдэд тухайн этгээдийн тавьсан нөхцөл, болзлын дагуу задруулах шаардлага үүсч болзошгүй юм. Захиалгыг баталгаажуулах үеэр бид таны өгсөн мэдээллийг ашиглаж хүргэлтийг цаг тухайд нь гүйцэтгэх, захиалгын статус ямар байгаа талаар мэдээлэл өгөх зэрэг ажлыг зохион байгуулна.

Бүртгэлийн үйл явцтай холбоотойгоор таны гаргаж өгөх мэдээллүүд:

Танд найдвартай, шуурхай, тохирсон үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ Цахим хуудас дахь олон нийтийн хэлэлцүүлэг, хэрэглэгчийн санал, үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаа зэрэг тодорхой боломжуудыг ашиглуулахын тулд бид танаар цахим бүртгэлийг хийлгэдэг бөгөөд энэ хүрээнд Хувийн мэдээллээ гаргаж өгөх хүсэлт танд тавьдаг.

Мөн бүртгүүлэхийн тулд та хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэх хэрэгтэй бөгөөд ингэснээр Цахим хуудсанд ирээдүйд саадгүй хандан, үйлчилгээ авах боломжтой болно.

Түүнээс гадна та Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд (“НСХ буюу Нийгмийн сүлжээний хуудаснууд”)(Фэйсбүүк гэх мэт) дахь бүртгэлээ (“Гуравдагч талын бүртгэл”) ашиглан манай Цахим хуудас дахь бүртгэлээ дараах байдлаар шууд бусаар хийх боломжтой.

Цахим хуудаст нэвтэрсний дараа өөрийн Гуравдагч талын бүртгэлээ тухайн талын хэрэглээний нөхцөл, болзлын дагуу:

  • Цахим хуудаст нэвтрэхдээ ашиглах; эсхүл
  • таны Гуравдагч талын бүртгэлд хандах зөвшөөрлийг бидэнд өгөх гэсэн 2 хувилбараар холбуулна.

Та өөрийн Гуравдагч талын бүртгэлээ (энд заасан зорилгын үүднээс (үүгээр хязгаарлагдахгүй)) бидэнд өгөх эсхүл биднийг таны Гуравдагч талын бүртгэлд хандах зөвшөөрлийг өгөх эрхтэй болохоо та үүгээр баталгаажуулж байгаа бөгөөд ингэснээр та Гуравдагч талын бүртгэл ашиглахтай холбоотой аливаа нөхцөл болзлыг зөрчөөгүй бөгөөд НСХ-нуудаас тавьсан аливаа хязгаарлалт, төлбөрийн үүргийг бидэнд оногдуулаагүй болно.

Хэрэв та бүртгэлээ манай Цахим хуудсаар дамжуулан Гуравдагч талын хуудсанд нэвтрэх замаар хийхээр шийдвэл бид тухайн НСХ дахь хувийн мэдээлэлд (“жинхэнэ” нэр, цахим хуудас, профайл зураг, НСХ дахь найзуудын нэр, НСХ дахь таны гишүүнчлэлтэй бүлгүүд, болон НСХ дахь олон нийтэд ил болгосон болгосон аливаа мэдээлэл) хандан авах бөгөөд түүнийг ашиглан таны дансыг үүсгэн, профайл хуудас нээх, гишүүнчлэлээр бүртгэх ажлыг зохион байгуулна.

Гуравдагч талын бүртгэлд хандах эрхийг бидэнд та олгосон тул аль Гуравдагч талын бүртгэл ашиглах болон тухайн бүртгэл дэх нууцлалын тохиргоо ямар байхаас хамааран бид тухайн мэдээлэлд хандан (ингэхдээ тухайн НСХ-ны нууцлалын журам, таны олгосон зөвшөөрлийн хүрээнд) Цахим хуудсанд тавигдах таны бүртгэлийн мэдээллийг бүрдүүлнэ. Таны “найз” нар болон Гуравдагч талын бүртгэлээр дамжуулан тантай холбоотой харагдаж буй хүмүүсийн талаарх бидний олж авсан мэдээлэл нь тухайн хүний НСХ-даа хийсэн нууцлалын тохиргооноос хамаарна. Бид мөн бүртгэл, хадгалалт, профайл үүсгэх ажиллагааны нэг хэсэг болгон таны өгсөн Хувийн бус чанартай мэдээллийг цуглуулна.

Цахим хуудасны хэрэглээтэй холбоотой сэтгэл ханамжаа хамгийн дээд зэрэгт хүргэхийн тулд өөрийн мэдээллийг гаргаж өгөхийг бид зөвлөдөг хэдий ч энэ нь заавал бүртгэл хийлгэхийг шаарддаг гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, та манай хуудсанд зочин хэлбэрээр нэвтэрч үйлчилгээний мэдээллийг авах бүрэн боломжтой. Харин Цахим хуудсаар дамжуулан худалдан авалт хийхийн тулд өөрийн тодорхой мэдээллийг заавал гаргаж өгөх шаардлагатай ба ингэснээр гүйлгээг баталгаажуулж, хүргэлтийг зохих ёсоор хийх нөхцөл бүрэлдэх юм.

Cookies:

Cookies гэдэг нь таны браузерийн хадгалсан жижиг мэдээллийг хэсгүүд бөгөөд таны хандалтын талаарх түүхийг агуулдаг. Тиймээс эдгээрийг ашиглан үйлчилгээгээ шуурхай хүргэхэд дөхөм болдог. Та манай цахим хуудаст нэвтрэхэд эсхүл Гуравдагч талын цахим хуудаст зочлоход бид таны браузерт Cookies тохиргоо хийж болно. Тодорхой эзэнгүй энэхүү мэдээлэл нь таны бидэнд гаргаж өгсөн Хувийн мэдээллээс ялгаатай, ямар нэг холбоогүй юм.

Бид цуглуулсан cookies-ийг дараах зорилгоор ашигладаг. Үүнд:

Таны нэвтрэх мэдээллийг баталгаажуулах;

Өөрийн аюулгүйн хэрэгслийг идэвхжүүлэх;

Танд сурталчилгаа харуулах;

болон Цахим хуудсыг сайжруулахад ашиглах.

Хэрэв та cookies хүлээн авахыг хүсэхгүй байвал өөрийн браузертаа зохих тохиргоог хийнэ үү.

Гэвч, уг тохиргоо нь Цахим хуудас дахь хэрэглээнд саад учруулах байдлаар хийгдэхээс зайлсхийх хэрэгтэй. Нууцын зэрэглэлтэй мэдээлэл, өгөгдөл цуглуулах:

Манай Цахим хуудас дахь үйлчилгээнд хамрагдахын тулд нууцын зэрэглэлтэй мэдээлэл, өгөгдөл гаргаж өгөх шаардлагагүй ба бид ийм мэдээллийг цуглуулж, хадгалж, боловсруулдаггүй.

Бусад:

Бид cookies-ээс гадна таныг илүү сайн ойлгож үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, харилцагчийн үйлчилгээ болон техникийн тусламжид ашиглах, залилан болон хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэдээлэл цуглуулж болно. Цахим хуудсыг үр дүнтэй ажиллуулж, тогтмол сайжруулахын тулд таныг хандалт хийх бүрт тодорхой мэдээлэл цуглуулж магадгүй бөгөөд уг мэдээлэл нь серверийн логт шифрлэгдэн хадгалагдах тул таныг үүгээр дамжуулан шууд тодорхойлох боломжгүй байх юм.

Энэ төрлийн мэдээлэлд IP хаяг, серверийн мэдээлэл, хандалтын үргэлжлэх хугацаа, огноо, цаг, зорилго гэх мэт багтаж болно. Мөн cookies-ээс гадна Цахим хуудсаар дамжуулан хийх сурталчилгаанд зориулж бид web beacons, ad tags, болон pixels ашигладаг.

Дээр заасан мэдээллийг бид ашиглах бөгөөд зарим тохиолдолд спонсор, хөрөнгө оруулагч, сурталчилгаа хийгч, веб зохиогч, стратегийн түнш болон бусад талуудтай Цахим хуудасны хэрэглээг сайжруулах зорилгоор хуваалцаж болно. Гаргаж өгсөн мэдээллийн бусад хэрэглээ: Хувийн мэдээлэл зөвхөн бүртгэх, дэмжлэг үзүүлэх, цахим хуудсанд нэвтрэхтэй холбоотой ажиллагаанд ашиглагддаг байхаар шаардлагатай бүхий л арга хэмжээг бид авдаг.

Цахим хуудастай холбоотойгоор мэдээллийг Гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч нартай хуваалцах: Таныг Цахим хуудаст хандах боломжийг бий болгохын тулд Хувийн мэдээллийг тань бидэнтэй хамтран ажиллагч эсхүл биднийг төлөөлөх Гуравдагч талын туслан гүйцэтгэгчид гаргаж өгч болох бөгөөд энэ нь тантай холбоо барих эсхүл Цахим хуудсыг ажиллуулах зорилгоор ашиглагдана.

Харилцаа холбоо:

Цахим хуудаст тавигдсан өөрийн түнш, охин компани, сурталчилгааны агентлаг, спонсорын сурталчилгааг тантай хуваалцах зорилгоор бид цахим шуудан, аппликэйшний сануулга, гар утасны мессеж, мултимедиа мессеж, болон бусад харилцаа холбооны бусад сувгаар дамжуулан мэдээлэл хүргэж болно. Эдгээр мэдээллийг хэрэглэгчээр бүртгүүлсэн тохиолдолд илгээж болзошгүй.

Эрх зүйн зохицуулалт:

Шүүхийн зарлан, шийдвэр, тушаалын дагуу мэдээлэл шаардсан тохиолдолд бид таны Хувийн мэдээллийг зохих ёсоор гаргаж өгч болох бөгөөд энэ талаар танд мэдэгдэхгүй байж болно.

Аюулгүй байдал:

Бид таны Хувийн мэдээллийн аюулгүй, бүрэн бүтэн байдал болон нууцлалыг хангаж, аливаа хууль бус хандалт, задруулалт, устгалтаас хамгаалах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажилладаг.

Таны мэдээллийг хүлээн авсан аливаа Гуравдагч талын нэрийн өмнөөс бид аливаа аюулгүй байдлын шаардлага зөрчсөн үйлдэлд хариуцлага хүлээхгүй. Үйлчилгээ нь өөр олон сайтуудтай холбоотой байдаг бөгөөд бидний хяналтаас гадуурх аливаа нууцлалын бодлого, журамд хариуцлага хүлээхгүй.

Энэхүү Нууцлалын бодлого болон өөр газарт тусгайлан заагаагүй аливаа алдагдал, хохирол, Хувийн мэдээллийн зохисгүй хэрэглээ нь Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн бол бид хариуцлага хүлээхгүй.